Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Япон улсын "МИЦУЙ БУССАН" компанитай хамтран ажиллана


Densmaa 2022-08-22 10:08

"Мицуй Буссан" ХХК монголын арьс ширний үйлдвэрийн саарал уснаас дээж авч шинжлүүлсэн хариу нь сайн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр саарал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах бүрэн боломжтой гэв

     БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ  Япон улсын "МИЦУЙ БУССАН" ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Иши Ёошихико нарыг  хүлээн авч уулзав. Уулзалтаар "Мицуй Буссан" ХХК монголын арьс ширний үйлдвэрийн саарал уснаас дээж авч шинжлүүлсэн хариу нь сайн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр саарал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах бүрэн боломжтой гэв. Зөвхөн арьс ширний үйлдвэр гэлтгүй орон сууц, гэр хорооллын бохир усыг ч дахин ашиглалтад оруулах судалгаа, мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхины эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой, энэ асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Япон улсад үйлдвэрлэгддэг хог хаягдлыг шатаах, устгалд оруулах өндөр технологийн зуухны талаар мэдээлэл солилцлоо.

Үзсэн: 525

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна