Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо


Densmaa 2022-08-26 11:08

Уулзалтаар Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллана

    Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтаар Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Хоёр улс улс төр батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол гээд олон салбарт хамтарч ажиллаж байна. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү өргөжүүлэх хэрэгтэй. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн аюулгүй байдал, Монгол Улсын уул уурхайн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэв. Хоёр орны хооронд шууд нислэг нээхэд анхаарч байна. Агаарын харилцаа нээгдсэнээр хоёр улсын хамтын ажиллагаа, худалдааны эргэлт улам өргөжнө. АНУ, Монгол хоорондын худалдаа эргэлт жилд 250 орчим сая ам.доллар. Үүний 245 орчим сая нь импорт, 10 орчим сая нь экспорт байна.

Үзсэн: 1272

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна