Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлжээ


Densmaa 2022-08-29 01:08

Энэхүү олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлджээ

     ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлжээ. Энэхүү олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлджээ. Хөшөөний бичээс дунд Кутлук хаган Түрэг, Тэнгэрийн хүү, үхэр жилийн 9 сар, түм түмэн зэрэг бичлэг тод танигдан уншигдаж байгаа аж. Хөшөө нь Күлтигин, Билгэ хаан, Тоньюкукийн гэрэлт хөшөө зэрэг Эртний Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлсэн томоохон гэрэлт хөшөөнүүд илэрснээс хойш 100 гаруй жилийн дараа шинээр илэрч байгаа чухал ач холбогдолтой дурсгал аж.

Үзсэн: 532

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна