Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа гардууллаа


Densmaa 2022-09-06 12:09

Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид,  удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардууллаа. Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна. Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг найман сая, хүрэл медальтныг таван сая, тусгай байрын эзнийг гурван сая төгрөгөөр шагналаа. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна. Дашрамд дурьдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны 08 дугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

Үзсэн: 1034

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна