Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Газрын доройтол, цөлжилттэй тэмцэж байна


Densmaa 2022-09-28 01:09

Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг

     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлын ажлын хэсгийг ахлана. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш, газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа юм. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг, тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг багасгах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог. Тус конвенцод манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэж байна. Ялангуяа, хуурайшилт их Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод байгаа юм.

Үзсэн: 449

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна