Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгүүлсэн батламж гардууллаа


Densmaa 2022-10-03 01:10

Хөвсгөл нуурыг шим мандлын хөтөлбөрт бүртгэснээр нуур орчмын 1.7 сая га газрыг хамгаалж, экосистемийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлэх юм

     Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16-р хурал УБ хотноо эхэллээ. Тус сүлжээнд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Казахстан зэрэг долоон орон багтдаг. Энэ удаагийн хурлаар Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн хил дамнасан шим мандлын нөөц газарт, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгүүлсэн батламжийг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн захирал Шахбаз Хан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд гардуулав. Хөвсгөл нуурыг шим мандлын хөтөлбөрт бүртгэснээр нуур орчмын 1.7 сая га газрыг хамгаалж, экосистемийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд ЮНЕСКО-гоос дэмжлэг үзүүлэх юм. Манай улс  Онон Балжийн байгалийн цогцолбор газрын Шим мандлын нөөц газрын хөтөлбөрт, 2023 онд Хар ус нуурыг Шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхээр бэлтгэл хангаж байна.  

Үзсэн: 499

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна