Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо


Densmaa 2022-10-10 10:10

Шигшээ барилдаанд дэлхийн аварга Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо

    Узбекистан улсын Ташкент хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ийн жинд барилдсан “Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авсан бол шигшээ барилдаанд дэлхийн аварга Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо. Өмнө нь Х.Цагаанбаатар 2009, М.Уранцэцэг 2013, Г.Болдбаатар 2014, Д.Сумъяа 2017 нар дэлхийн аварга болж байв.

Үзсэн: 699

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна