Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Алтан гадас” одонгоор шагнууллаа


Densmaa 2022-10-19 12:10

Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагатай хамтран баруун Монголд нийт есөн удаа тахь тээвэрлэн авчирч, байгальд дасган нутагшуулах арвин туршлагатай

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Одонг гардуулах ёслолын үйл ажиллагааны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр монгол орны байгаль, чех, монголын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагатай хамтран баруун Монголд нийт есөн удаа тахь тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг юм. Түүнчлэн Говийн Их ДЦГ-ын “Б” хэсэгт тээвэрлэн авчирсан хорин есөн гүү ная гаруй унага төрүүлснээр барахгүй дараа дараачийн үеийн арван хоёр унага төрүүлсэн онцгой тохиолдол гарчээ. Дэлхий дахинд биологийн олон янз байдлын хомсдол ажиглагдаж буй өнөө үед энэ төсөл чухал ач холбогдолтой гэж БНЧУ-аас Улаанбаатарт суугаа элчин сайд Ян Вытопил дурджээ.

 

 

Үзсэн: 390

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна