Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдал


Densmaa 2022-10-24 10:10

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ

    Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ. Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ.

Үзсэн: 475

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна