Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д албан ёсны айлчлал хийв


Densmaa 2022-10-31 08:10

Ерөнхий сайд Хан Дог Сү-г Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчин, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Хан Дог Сү-тай уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ нь Монгол Улсын Стратегийн түнш, гуравдагч хөрш болохыг тэмдэглээд түүх, соёлын хувьд нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам тэлэхэд эрх зүйн орчныг бэхжүүлэх нь чухал бөгөөд парламентаас дэмжиж ажиллана гэв. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг “түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү-г Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр ярилцав. Ерөнхий сайд Хан Дог Сү “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж буйг дурдаад, 2030 он гэхэд Бусан хотыг олон улсын жишигт нийцэх смарт буюу дижитал хот болгох зорилтыг БНСУ-ын Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Тиймээс “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах, олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хурлын даргаас хүслээ.

Үзсэн: 1543

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна