Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-д айлчиллаа


Densmaa 2022-10-31 08:10

Мөн айлчлалын үеэр БНЭУ-ын Гужарат мужийн Гандинагар хотноо БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдын санаачлагаар зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцож, үг хэлэв

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Улмаар 2023 онд хамтран зохион байгуулах “Нүүдэлчин заан” сургуулийг шүхэрчдийн дадлага сургалтаар өргөжүүлэх, шүхрийн сургалт явуулах чиглэлээр хамтарч ажиллах, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн айлчлалын үеэр БНЭУ-ын Гужарат мужийн Гандинагар хотноо БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдын санаачлагаар зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцож, үг хэлэв. Уг уулзалтад 27 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн оролцсон юм. Айлчлалын бүрэлдэхүүн 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй БНЭУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд зөвхөн Энэтхэг улсад үйлдвэрлэсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, эдгээр чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 1,100 орчим төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцов.

Үзсэн: 424

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна