Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зудын эрсдэлийн зураглалыг гаргажээ


Densmaa 2022-11-07 01:11

Энэ жил нийт нутгийн 25 орчим хувьд зудын эрсдэл их байгаа бол 35 хувь нь дунд зэрэг гэж үзжээ

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураглалыг гаргажээ. Энэ жил нийт нутгийн 25 орчим хувьд зудын эрсдэл их байгаа бол 35 хувь нь дунд зэрэг гэж үзжээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн зарим нутагт  зудын эрсдэл өндөр байна. Шалтгаан нь, энэ жил гантай байсан төдийгүй баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац тааруу, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Мөн төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон нь зуд нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Үзсэн: 1163

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна