Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2022-11-14 12:11

Цаашид 2 орны хамтын ажиллагааг байгаль орчны салбарт шинэ шатанд гаргахаар зорьж байна гэсэн юм

     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль хамгаалал, менежмент, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайн хөгжилд тогтвортой үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, салбарын хүний нөөцийг чадавхжуулах тухай санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Элчин сайд Кэтрин Ивкофф хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөөлдөг уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээр дуу хоолойгоо нэгтгэж буй цаг үед салбар яамдын хамтын ажиллагааны дүнд дээрх зорилтуудад ахиц гаргана гэдгийг онцлов. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” хөдөлгөөн ач холбогдолтой төдийгүй Канад Улсын энэ төрлийн энгийн, хамгийн үр дүнтэй туршлага, техник технологийг санал болгон дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “12 дугаар сард Канад Улсад зохион байгуулах НҮБ-ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцод оролцогч талуудын уулзалтад оролцоно. Энэ үеэр Канадын Байгаль орчны сайдтай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Цаашид 2 орны хамтын ажиллагааг байгаль орчны салбарт шинэ шатанд гаргахаар зорьж байна гэсэн юм.

Үзсэн: 394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна