Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллертэй уулзлаа


Densmaa 2022-11-16 01:11

Дэд сайд Я.Миллер Монголын оюутан, залуусыг Чехэд суралцуулахад бүх талаар дэмжин ажиллахаа нотолж, хамтран ажиллахаа илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллертэй уулзлаа. Уулзалтаар хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар монголын залуучуудыг Чехийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад сургах асуудлаар ярилцав. Тэрбээр монголын тал Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны баялаг уламжлалд түшиглэн Чех улсын их, дээд сургуулиудад шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжил, байгаль хамгаалал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг чиглэлээр оюутан залуусыг суралцуулах эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэв. Дэд сайд Я.Миллер Монголын оюутан, залуусыг Чехэд суралцуулахад бүх талаар дэмжин ажиллахаа нотолж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Зөвлөх Э.Одбаяр Чех улсад суралцаж байгаа болон төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй оюутан залуусыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, тус улсад суралцахад анхаарах асуудал, туршлага, санал бодлыг нь сонсож, ярилцав. Манай төлөөлөгчид ирэх өдрүүдэд Чехийн Карлын Их сургууль, Техникийн Их сургууль, Менделийн Их сургууль, ХАА-н Их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиудын удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Үзсэн: 410

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна