Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг ОХУ-д бэлтгэнэ


Densmaa 2022-11-16 02:11

Оросын мэргэжилтнүүд Монголын сансрын нисэгчийг сансарт илгээх бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг Монголын талд танилцуулжээ

     Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг ОХУ-д бэлтгэхээр тохиролцсон тухай тус улсын шадар сайд Виктория Абрамченко мэдэгджээ. "Сансар судлалын салбарт Орос, Монгол уламжлалт түншлэлтэй. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг Оросын мэргэжилтнүүдээр бэлтгүүлэх талаар тохиролцлоо. Энэ бол Владимир Жанибеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл байх болно. Энэ нь мөн сансар судлалын салбарын уламжлалт түншлэлийн маш сайхан, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж бодож байна” гэж шадар сайд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай тус улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа Оросын төрийн өмчит “Роскосмос” корпорац урьд нь мэдээлж байсан. Оросын мэргэжилтнүүд Монголын сансрын нисэгчийг сансарт илгээх бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг Монголын талд танилцуулжээ.

Үзсэн: 439

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна