Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

"Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан-2022" амжилттай боллоо


Densmaa 2022-11-22 09:11

"Үзэсгэлэнт байгаль" төрөлд "Диваажин" бүтээлээрээ Өмнөговь аймгийн гэрэл зурагчин Ж.Амартүвшин тусгай байрт шалгарсан байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  зохион байгуулсан Олон улсын хэмжээний "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан-2022" амжилттай боллоо.  Тус олон улсын анхдугаар уралдааны "Шилдгийн шилдэг" гэрэл зургаар Зизка Паулийн "Тэнүүлчин" бүтээл шалгарсан бол "Үзэсгэлэнт байгаль" төрөлд "Диваажин" бүтээлээрээ Өмнөговь аймгийн гэрэл зурагчин Ж.Амартүвшин тусгай байрт шалгарсан байна.  Ж.Амартүвшингийн бүтээл нь гол төлөв говийн байгалийн үзэсгэлэн, хүн зоны аж амьдралыг гэрэл зургийн хальсанд мөнхлөн буулгадаг. Тус уралдаанд нийт 8 орны 102 уран бүтээлч 600 гаруй гэрэл зургаар оролцож, "Үзэсгэлэнт байгаль", "Зэрлэг амьтан", "Монгол ахуй" гэсэн төрлүүдэд бүтээлээ ирүүлсэн байна.

Үзсэн: 405

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна