Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө” семинар болов


Densmaa 2022-11-22 10:11

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед санхүүгийн зах зээлд гарч буй цочролууд нь эдийн засгаа сэргээх шинэ бодлого хэрэгжүүлж буй Монгол Улсын хувьд томоохон сорилт болж буйг хөндлөө

     НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө” семинарыг зохион байгууллаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед түүхий эдийн үнэ, хүнс, эрчим хүч, санхүүгийн зах зээлд гарч буй цочролууд нь эдийн засгаа сэргээх шинэ бодлого хэрэгжүүлж буй Монгол Улсын хувьд томоохон сорилт болж буйг хөндлөө. Энэ тухай НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, Орос-Украины геополитикийн хямралт байдал Монгол Улсад эдийн засгийн хувьд хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх зэргээр нөлөөлж байна гээд энд гурил, ургамлын тос, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр үнийн өсөлт голлон нөлөөлж буйг нэрлэсэн юм. Түүнчлэн нийгмийн тал дээр эмзэг бүлэгт хүндээр тусч байна. Ялангуяа гурваас дээш буюу олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд илүү нөлөөлж байна гэв.  

Үзсэн: 428

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна