Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНФУ-ын цэргийн сургуулиудад монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн сургахыг хүсэв


Densmaa 2022-12-05 12:12

Ирэх онд “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцох болно гэдгээ уламжиллаа

     Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сибастиен Сүрүн, БНФУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Каринь Пүжэ нарыг хүлээн авч уулзав. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга” уулзалт болон “Хааны эрэлд” олон улсын сургуульд төлөөлөгчдөө оролцуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлж, цаашид хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд дээд, дунд түвшний төлөөлөгчдийн айлчлалыг тогтмолжуулах, БНФУ-ын цэргийн сургуулиудад монголын цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн сургах, ирэх онд Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Сибастиен Сүрүн Таван Толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа гээд тус төв хоёр улсын батлан хамгаалах салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөр ач холбогдолтой сургалтын бааз юм. Ирэх онд хамтран хийж хэрэгжүүлэх олон ажил дээр санал нэгдсэндээ баяртай байна. Ирэх онд “Хааны эрэлд” олон улсын сургуульд өргөн хүрээнд оролцох болно гэдгээ уламжиллаа.

Үзсэн: 552

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна