Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны гурав дахь цуваа эх орноосоо мордлоо


Densmaa 2022-12-14 03:12

Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаад оршино

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 12 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэж буй хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны гурав дахь цуврааны бүрэлдэхүүн эх орноосоо мордлоо. Бригадын генерал С.Дашзэвэг энэ үеэр хэлсэн үгэндээ “Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаад оршино. Тодруулбал, тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдсан төдийгүй ажиллагааны газар орныг зорьж байна. Иймд тус батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын хувьд бусдыгаа манлайлж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаа” гэдгийг онцлоод нийт бие бүрэлдэхүүнд амжилт ерөөсөн юм.

Үзсэн: 556

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна