Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Импортын барааны үнийн өсөлтөөс болж хэрэглээний үнийн индекс өсжээ


Densmaa 2022-12-15 11:12

Өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаар хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

     Хэрэглээний үнийн сагсанд багтах бараа, бүтээгдэхүүнийг бүлгээр нь харвал эм тариа, эмнэлгийн үйлчилгээ хамгийн их буюу 21.4 хувиар өсжээ. Мөн хувцас, бөс бараа, гутал 19.4 хувиар, хүнсний бараа, ундаа, усны үнэ 16.8 хувиар өссөн байна. Үүнд импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд инфляцын сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг. Үүний 221 нь импортын бараа байгаа юм. Инфляц 14.5 хувьтай гарахад 7.4 нэгж хувь буюу 51.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Харин 4.5 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Энэ онд Монголбанк бодлогын хүүг дөрвөн удаа өсгөж, 12 хувьд хүргээд байгаа юм.

Үзсэн: 915