Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2022-12-26 10:12

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Санду-д уламжилж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйг онцлов

      Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч Майя Санду-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч М.Санду-д уламжилж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 30 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон, Монгол, Молдовын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч М.Санду хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ард түмний сайн сайхны төлөө, харилцан ашигтай, сонирхол бүхий тодорхой салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрэн байгааг тэмдэглээд, Элчин сайд Л.Саянаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Үзсэн: 794

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна