Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Шинэ жилийн арга хэмжээг Сүхбаатарын талбайд албан ёсоор нээлээ


Densmaa 2022-12-28 08:12

Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэжээ

      Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй шинэ жилийн арга хэмжээг Сүхбаатарын талбайд албан ёсоор нээлээ. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. Мөн төв талбайд мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, гэрлэн чимэглэлүүд хийж, шинэ жилийн уур амьсгал оруулсан. Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн байна. Ингэснээр хүүхэд багачууд болон иргэд төв талбайгаа зорин ирэх нь ихэссэн байна. Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөжээ.  

Үзсэн: 1010

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна