Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Японы нийслэл Токио хотноо боллоо


Densmaa 2023-01-30 12:01

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 1187 даваа авсан зэрэг олон түүхэн дээд амжилтын эзэн юм

      Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлэн дээд амжилт тогтоосон их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол Японы нийслэл Токио хотноо бямба гарагт боллоо. Ёслолд зодог тайлсан сүмо бөхчүүд, нэр нөлөө бүхий эрхмүүд оролцов. Монгол гаралтай ёкозүна Хакүхо 2021 оны есдүгээр сард зодог тайлсан бөгөөд ёкозүна асан Харүмафүжи үсийг нь хөндөх үед Хакүхо нулимсаа барьж дийлээгүй байна. Өдгөө Миягино дэвжээний багш болсон Хакүхо, “Биеийнхээ нэгээхэн хэсгийг алдаж байгаа мэт гунигтай мэдрэмж төрлөө. Ёслолын үеэр сэтгэл санаагаа цэгцлэхэд хүнд байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо 1187 даваа авсан зэрэг олон түүхэн дээд амжилтын эзэн юм.

Үзсэн: 610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна