Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Эмгэнэл илэрхийллээ


Densmaa 2023-02-08 04:02

Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна гэлээ

       УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар энэ сарын 7-нд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-т эмгэнэл илэрхийллээ. Тус эмгэнэлд "Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшигт үзэгдэл болж буй энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Үзсэн: 424

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна