Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчид "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцоно


Densmaa 2023-02-17 01:02

Олон улсын Их мастер, Гиннесийн дээд амжилтын эзэн, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болжээ.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд орон орны шилдгүүдтэй өрсөлдөж, хүний санаанд оромгүй тархины гайхамшгийг харуулсан хүнд даалгавруудыг гүйцэтгэдэг байна. Тэд Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялжээ. Дашрамд дурдахад, 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын Олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалт байгуулж байсан юм. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.

Үзсэн: 931