Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл нуурын эрэгт энэ сарын 2-4-нд болно


Densmaa 2023-03-01 01:03

мөсөн хотхоныг энэ жил “Ногоон дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд урлана

      “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд энэ сарын 2-4-ний өдөр болно. Мөсний баярын үеэр ирсэн зочдын хамгийн их сонирхдог мөсөн хотхоныг энэ жил “Ногоон дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд урлана. Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан мөсөн хотхонд ховордсон амьтан, хүүхэд багачуудын тоглох, гулгах мөсөн талбай, мөсөн гэр, чаргатай морь зэрэг олон бүтээлийг мөсөөр урлаж байна. Мөн Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам 3 дугаар сарын 5,6-ны өдөр болно.

Үзсэн: 582

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна