Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ


Densmaa 2023-03-01 01:03

“Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаар Арабын Нэгдсэн Эмират Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна

       Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Мохаммед Ахмед Аль-Буардитай хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцааны хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт харилцан санал нэгдсэн юм. “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаар Арабын Нэгдсэн Эмират Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна. Цэргийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 39 дэх улстай цэргийн дипломат харилцаа тогтоосон түүхэн үйл явдал болов.

Үзсэн: 678

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна