Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

”Одон зурхай" сэдэвт маркийн нээлтийн ёслол Монгол зурхайн төвд боллоо


Densmaa 2023-03-13 01:03

Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, Монголын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн хамтран ажиллажээ

    ”Одон зурхай" сэдэвт маркийн нээлтийн ёслол Монгол зурхайн төвд боллоо. Эрт үеэс монголчууд тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөн байрлал хүмүүн, байгальд нөлөөлж байгааг ажиглаж мэдээд, эрдэмтэн мэргэд тооцон бодох онолыг төгөлдөржүүлэн боловсруулж иржээ. "Одон зурхай" сэдэвт блок маркт 12 ордыг цагийн зүүний эсрэг тоологддогийг нар зөв тойруулж, нар, сарын хамт, билгийн тооллын хаврын тэргүүн бар сараас үхэр сар хүртэл арван хоёр амьтан, алтан яст мэлхий, ордын тэмдэг, одын хамт тус тус дүрслэн оруулсан байна. Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, Монголын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн хамтран ажиллажээ.

Үзсэн: 506

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна