Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Торонто хотноо чуулга уулзалт зохион байгуулав


Densmaa 2023-03-20 11:03

Хойд Америкт байгаа цорын ганц “Монгол” нэртэй уг газар нь Канадын Онтарио мужийн Маркам хотын орчимд оршин сууж байсан нутгийнхны суурингийн нэр бөгөөд одоо улсын өмчлөлд байдаг ажээ

    Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Торонто хотноо зохион байгуулсан чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Чуулга уулзалтын үеэр “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тухай танилцуулсан нь байна. Мөн Канадын Маркам хотын ойролцоох “Монголиа” хэмээх суурин газарт зочлов. Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Маркам хотын захиргаатай хамтран уг сууринд “Монгол” нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж, цаашид мод тарьж байхаар тохиролцлоо. Хойд Америкт байгаа цорын ганц “Монгол” нэртэй уг газар нь Канадын Онтарио мужийн Маркам хотын орчимд оршин сууж байсан нутгийнхны суурингийн нэр бөгөөд одоо улсын өмчлөлд байдаг ажээ.

Үзсэн: 381

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна