Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн ойн өдрийг энэ жил “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна


Densmaa 2023-03-22 12:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тариад өнгөрөх бус, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон” гэдгийг онцолсон юм

    Дэлхийн ойн өдрийг энэ жил “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна. Ойн өдрийг угтан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний хурлыг зохион байгууллаа. "Ойгоо алдсанаар хөрсөө, хөрсөө алдсанаар мөнх цэвдэгээ, мөнх цэвдэгээ алдсанаар газрын гүний цэвэр усаа алдаж байна. Үүнд тодорхой шийдэл хэрэгтэй байгаа"-г дурдаад, “Өнгөрсөн 80 жил манай орны цаг агаар 2.25 хэмээр дулаарсан. Энэ янзаар байвал ирээдүйд 4-4.5 хэмээр дулаарах нөхцөл байдал бий болоод байна. Иймд өдөр бүр ойн өдөр гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тариад өнгөрөх бус, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон” гэдгийг онцолсон юм.

Үзсэн: 406

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна