Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж байна


Densmaa 2023-03-24 09:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Steppa Arena" мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна.

Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд өндөр ач холбогдол  өгч байгаа юм. Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0  харьцаатайгаар Филиппины баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин Монгол, Кувейт улсуудын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн оноогоор Кувейтын хоккейчдыг хожоод байгаа юм. Ташрамд дурдахад Монголын хоккейн холбоо хэдхэн хоногийн өмнө эх орондоо Ази, Номхон далайн бүс нутгийн идэрчүүдийн аврага шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм

Үзсэн: 605

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна