Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын энхийг сахиулагчид


Densmaa 2023-04-12 02:04

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүн буун дууг сонссон даруйд яаралтай очин шуурхай хариу арга хэмжээ авсны үр дүнд уг халдлагыг зогсоов

      Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Зүүн секторын нутаг дэвсгэрт “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс хүмүүнлэгийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна. Монгол Улсын мотобуудлагын ротын бие бүрэлдэхүүн энэхүү “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн цувааг хамгаалах үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ үеэр хүмүүнлэгийн цуваа руу орон нутгийн 20 гаруй зэвсэглэсэн этгээд дээрэмдэх ажиллагаа явуулахыг завджээ. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүн буун дууг сонссон даруйд яаралтай очин шуурхай хариу арга хэмжээ авч хамгаалалтыг зохион байгуулсны үр дүнд уг халдлагыг амжилттай зогсоосон юм. Түүнчлэн шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.

Үзсэн: 412

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна