Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

ОХУ-ын дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолтоо хийнэ


Densmaa 2023-04-12 02:04

Уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ

     ОХУ-ын дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолтоо хийх гэж байна.  Ирэх тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-нд болно. Уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нарын тамирчид ирэх юм байна.

Үзсэн: 433

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна