Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Ингэ ихэрлэжээ


Densmaa 2023-04-12 02:04

2023 оны 4 дүгээр сарын 8-нд Ховд аймгийн малчин Б.Даваасүрэнгийн тэмээн сүргээс солби улаан ингэ нь ихэр ботго гаргаж, эсэн мэнд торниж байна

     Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн үзэж, ихэд бэлгэшээж ирсэн. 2023 оны 4 дүгээр сарын 8-нд  Ховд аймгийн малчин Б.Даваасүрэнгийн тэмээн сүргээс солби улаан ингэ нь ихэр ботго гаргаж, эсэн мэнд торниж байна. Өнгөрсөн жилүүдэд Ховд аймгийн хэд хэдэн суманд ингэ ихэр ботго гаргаж байсан. Тухайлбал, 2016 онд Зэрэг суманд, 2017 онд Манхан суманд, 2020 онд Чандмань суманд, 2021 онд Жаргалант суманд тус тус ихэр ботго гарсан. Ховд аймагт одоогийн байдлаар мал төллөлт 34.7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор нийт гарсан төл малын 33 нь ихэрлэжээ.

Үзсэн: 454

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна