Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлна


Densmaa 2023-05-09 02:05

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис нартай уулзлаа.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан ахлах төлөөлөгч Ноэл Арбис нартай уулзлаа. Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монголоос АНУ руу шууд нислэг хийх талаар 2002 оноос хойш яригдаж ирсэн.  Өнгөрсөн жилээс шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагшилж байна. Хоёр улсын хооронд "OPEN SKY" хэлэлцээрийг үзэглэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Түүнчлэн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй ЗТХЯ, ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчид энэ оны 1 дүгээр сарын 22-27-нд Вашингтон хотноо ажиллаж, Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах талаар АНУ-ын Төрийн Департамент, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын газар болон Холбооны нисэхийн захиргааны албан тушаалтнуудтай нарийвчлан ярилцсан юм.

Үзсэн: 447