Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Лос Анжелес хотноо сонирхогчдын сумо тэмцээн боллоо


Densmaa 2023-05-24 12:05

Тэмцээнд манай улсын таван тамирчин оролцсон бөгөөд Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо

     Сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 21-нд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан. Тэмцээнд манай улсын таван тамирчин оролцсон бөгөөд Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жилийн тэмцээнд нэг ч удаа уналгүй тэргүүлж байсан юм. Тэгвэл 100 кг-ын жинд барилдсан бөхчүүдээс О.Өсөхбаяр хүнд жинд алтан медаль, үнэмлэхүйд хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс 80 кг-д С.Энхзаяа хүнд жинд аваргуудын тоог ахиулж, үнэмлэхүйд удаах байранд орсон байна. Түүнчлэн О.Мөнхцэцэгийн тухайд 80 кг-ын жинд мөнгө, үнэмлэхүйд түрүүлжээ. 

Үзсэн: 513

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна