Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Майк буюу Шаравжамцын Энхийн-Од


Densmaa 2023-06-12 12:06

Монгол Майк Ш.Энхийн-Одын шилжилтийг шинэ баг нь ирэх долоо хоногт албан ёсоор зарлана

    Монголын Майк буюу Шаравжамцын Энхийн-Од NBA-ийн энэ оны драфтад нэрээ дэвшүүлсэн ч эргэж татсан билээ. NCAA -ийн I дивизионы багт тоглосон Монголын анхны сагсанбөмбөгч тэрбээр NBA-д тоглох боломжоо улам бататгах, илүү найдвартай үедээ драфтад дахин орох зорилготойгоор Америкийн оюутны нэгдүгээр дивизионд дахин тоглохоор шийдвэрлэсэн юм. Улмаар Индиана, Мемфис, Небраска, Питтсбур, Сан Франциско гэсэн таван сонголтоос "University of San Francisco" их сургуулийн "San Francisco Dons" багт тоглохоор сонголтоо хийжээ. Монгол Майк Ш.Энхийн-Одын шилжилтийг шинэ баг нь ирэх долоо хоногт албан ёсоор зарлах юм байна.

Үзсэн: 1869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна