Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-06-14 12:06

Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлсэн юм

      УИХ-ын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Шахин Мустафаевыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг судлалын академитай 2014 онд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв. Тэрбээр энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цаашид эл салбарын судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв. Дашрамд дурьдахад, Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа идэвхтэй байгаа бөгөөд  өнгөрсөн жил хоёр академи хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлсэн юм.

Үзсэн: 334

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна