Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна


Densmaa 2023-06-26 09:06

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани ойжуулалтын төсөл хэрэгжүүлж Тужийн нарсанд 10 сая мод тарьж ургуулаад байна. Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тужийн нарсны 3,520 га талбайд ойжуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгч Чин Жэ Сон хэлээд, монголчууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон эрүүл ой бий болгохоор төлөвлөснөө  тодотгов. Тус компани 1984 оноос хойш “Ногоон орчныг бүрдүүлэх үндэсний аян”  өрнүүлж, дотооддоо болон гадаадын улс орнуудад 55 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Дашрамд дурдахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Үзсэн: 523

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна