Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын шатрын "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичтэй уулзжээ


Densmaa 2023-06-26 09:06

"ФИДЕ" холбооны ерөнхийлөгч УИХ-ын даргын саналыг дэмжиж, шатрын чадварлаг багш дасгалжуулагчийг ажиллуулж, шатрын багш нарыг тусгайлан бэлтгэдэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэжээ

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувиар олон улсын шатрын "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичтэй уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын  дарга Г.Занданшатар,  монгол  хүүхдүүд   дэлхийн болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд аваргалж, тогтмол амжилт үзүүлж буйг онцоллоо. Мөн тэрбээр, сайн багш дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч УИХ-ын даргын саналыг дэмжиж,  шатрын чадварлаг багш дасгалжуулагчийг ажиллуулж, шатрын багш нарыг тусгайлан бэлтгэдэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой гэжээ. “Алтай дамнасан  тогтвортой байдлын хэлэлцээр” чуулга уулзалтыг Монгол Улсад  амжилттай зохион байгуулсан. Дараагийн удаа Алтай дамнасан улс орнуудын шатрын тэмцээн зохион байгуулах тухай УИХ-ын даргын саналыг "ФИДЕ" холбооны Ерөнхийлөгч  "маш сонирхолтой санаа" хэмээгээд  холбооны зүгээс  ажил хэрэг болгох талаар ярилцжээ. Мөн "ФИДЕ" холбооноос ирэх наймдугаар сард Казахстан улсад болох дунд сургуулийн сурагчдын  шатрын тэмцээнд монгол хүүхдүүдээ  оролцуулахыг урьсан байна. Харин ирэх жилийн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж, улмаар 2028 онд болох Дэлхийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлжээ.

Үзсэн: 2220

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна