Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Улаан хөлт хөгчүү шувууны нүүдэл Хон-Конгийн паркад бүртгэгджээ


Densmaa 2023-06-28 10:06

Эдгээр зүйлээс Улаан хөлт хөгчүү хамгийн олноор буюу 11 удаа дахин ажиглагджээ

     Уржнан жилийн наймдугаар сард Чух нуурт бөгжилсөн улаан хөлт хөгчүү шувуу энэ оны гуравдугаар сард Хонконгийн Май По паркад нисэж байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн 2019-2020 оны хооронд бөгжилсөн өөр нэг шувуу энэ оны тавдугаар сард Чух нуурт дахин ирсэн байна. Сонирхуулахад, 2019-2022 онд “Чух” шувуу судлалын сууринд бөгжилсөн эргийн шувуудаас дөрвөн зүйлд хамаарах 22 бодгаль дахин ажиглагдсан гэж мэдээлэв. Эдгээр зүйлээс Улаан хөлт хөгчүү хамгийн олноор буюу 11 удаа дахин ажиглагджээ. Монголын шувуу хамгаалах төв эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нуурт эхлүүлээд байна. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөлзүйг идэвхтэй судалж байгаа юм.  

 

 

Үзсэн: 575

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна