Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Тарвага сэргээн нутагшуулав


Densmaa 2023-07-19 12:07

Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшууллаа

      Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй байдаг. Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшууллаа. Монгол тарвагыг нэг газраас нөгөөд нь сэргээн нутагшуулаад орхих биш сэргээн нутагшуулсан газраа орон нутгийн удирдлага, ард иргэд, нөхөрлөлд хүлээлгэн өгч, хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар тоо толгой өсөх боломжийг нь бүрдүүлдэг. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан Монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалаасан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон. Хустайн Байгалийн Цогцолборт газарт хамгааллын ажлыг тасралтгүй, сайтар хийж буйн үр дүнд 30 гаруй жил тогтвортой өссөн байна. Монгол тарвагыг Монгол орныхоо байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор тарвагатай байсан нутгуудад иргэдийн санаачилга, дэмжлэг, хамтын ажиллагаатай байгаль хамгаалагчдын хүчээр сэргээн нутагшуулж байгаа юм.

Үзсэн: 592

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна