Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Өдөрт 3000 гаруй жуулчин ирж байна


Densmaa 2023-07-24 12:07

Сүүлийн саруудад БНСУ-ын алдартнууд манай улсад ирж, нэвтрүүлэг, шоу хийж буй нь тус улсаас зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлж, он гарсаар БНСУ-ын 50 гаруй мянган иргэн манай улсад ирээд байна

     Засгийн газраас 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Тэгвэл долоодугаар сарын 19-ны өдрийн байдлаар манай улсад 300 мянга гаруй жуулчин иржээ. Тодруулбал,  43 хувь нь хойд хөрш ОХУ-ын иргэн байна. Үүний дараа БНХАУ, БНСУ-ын иргэд иржээ. Сүүлийн саруудад БНСУ-ын алдартнууд манай улсад ирж, нэвтрүүлэг, шоу хийж буй нь тус улсаас зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлж, он гарсаар БНСУ-ын 50 гаруй мянган иргэн манай улсад ирээд байна. Мөн манай улсад нэг өдөрт 3000 гаруй  жуулчин ирснийг Байгаль орчин аялал жуулчлалын яам мэдээлэв.

Үзсэн: 967

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна