Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Баянхонгорын Цагаан агуй


Densmaa 2023-07-26 11:07

Монгол нутагт хүн хэдий үеэс амьдарч эхэлснийг он цагийн баттай баримтаар баталсан анхны томоохон агуйн дурсгалт газар бол Цагаан агуй юм

     Баянхонгор аймагт аялах хэн бүхний заавал үзэх газрын нэг бол хүн үүслийн ул мөрийг илтгэх Цагаан агуй. Монгол Улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэн нотолсоор ирсэн. Тодруулбал, 1989 онд Баянхонгор аймгийн Уран хайрхан гэдэг газраас олдсон археологийн олдвор нь одоогоос 500 мянган жилийн өмнө манай дэлхий дээр хүн анх үүссэнийг нотлох үнэ цэнтэй олдвор байсан бол 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн Хонгор нутгаас олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750-800 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Энэхүү олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа хамгийн эртнийх нь. Цагаан агуйд хийсэн малтлага судалгаа, чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүний хийц хэв загвар, соёлт давхаргаас авсан дээжид хийсэн лабораторийн нарийн шинжилгээ зэргээс үндэслэн үзэхэд хуучин чулуун зэвсгийн үеэс неолитын үе хүртэл энэ агуйд эртний хүмүүс тасралтгүй амьдарч байсан нь тогтоогджээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн дурсгал агуйг малтахад хэдэн мянгаараа олдсон байна. Ийнхүү Монгол нутагт хүн хэдий үеэс амьдарч эхэлснийг он цагийн баттай баримтаар баталсан анхны томоохон агуйн дурсгалт газар бол Цагаан агуй юм. 

Үзсэн: 1145

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна