Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-07-26 12:07

2021 оны 07 дугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа ерөнхийлөгч илэрхийлэв. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны 07 дугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Улмаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт боллоо. Тэрбээр номоо нээж хэлэхдээ, “Би 6 жилийн дараа эх орондоо ирж байна. Энэ номыг 2 жилийн өмнө Японд байхдаа бичиж, япон хэлээр гаргасан. Олон хүнд хүрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй нэг япон залуу миний номыг уншаад, таны унаж босч, өөрийгөө ялж ирсэн амьдралын жишээ надад үлгэр дууриалал болж байна гэсэн нь их урам өгч байсан” гэлээ. Ном яагаад бичих болсноо тэрбээр, амьдрал гэдэг заавартай ирдэггүй. Би 2010 онд мэргэжлийн сумогийн дэвжээнд анх хөл тавьснаас хойш бэртэл гэмтэл, ялагдал, ялалт олныг үзэж, түүнийгээ давж гарсан өөрийн түүхийг өгүүлье гэдэг үүднээс бичсэн. Одоо ингээд номоо эх хэлээрээ, монголчууддаа өргөн барьж байгаадаа баяртай байна” гэв.

Үзсэн: 2543

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна