Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Динозавр фестиваль-2023” үйл ажиллагааг анх удаагаа зохион байгууллаа


Densmaa 2023-07-31 11:07

Динозавр фестивалийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачилжээ

   Динозаврын өлгий, говийн аялал жуулчлалын бүс нутаг болох Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагт “Динозавр фестиваль-2023” үйл ажиллагааг анх удаагаа зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд гадаад дотоодын аялагчид, орон нутгийн иргэд 1000 гаруй хүн оролцлоо. Монголын палеонтологийн хайгуул судалгааны 100 жилийн түүх, ололт амжилтыг  дэнсэлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эртний өвөрмөц түүх, мартагдашгүй  өв соёлыг аялал жуулчлал, шинжлэх ухаантай хослуулан зохиож байгаагаараа  тус үйл ажиллагаа онцлог болж байна. Шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулагдаж байгаа анхны томоохон үйл ажиллагаа болох Динозавр фестивалийг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачилжээ.  

Үзсэн: 655

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна