Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын далд уурхайн музей


Densmaa 2023-08-02 02:08

Бэрхийн уурхай нь 1954 оноос Бэрх орд буюу уулын цехийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж, 68 жилийн турш хориод салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортлосон

     Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотод “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг байгуулах ажил үргэлжилж байна. Тодруулбал, газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий орчинд төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус төвийн төсөл нь газрын дээр болон газрын доорх бүтээн байгуулалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нийтдээ гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Бэрхийн уурхай нь 1954 оноос Бэрх орд буюу уулын цехийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж, 68 жилийн турш хориод салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортлосон. Монгол Улсын төсвийн 25-30 хувийг бие даан бүрдүүлж байсан түүхтэй юм.

Үзсэн: 559

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна