Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

300 мянган юаны хандив үзүүлэхээр болсноо илэрхийллээ


Densmaa 2023-08-07 12:08

Сүүлийн саруудад нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлнэ

      ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд Монгол Улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцуулсан юм. Мөн сүүлийн саруудад нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэхэд зориулж 300 мянган юаны хандив үзүүлэхээр болсноо илэрхийллээ. Хошууч генерал Г.Ариунбуян талархал илэрхийлэн, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдаад, ОБЕГ, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай харилцан хамтран ажилладаг бөгөөд цаашид гамшиг, ослын үед БНХАУ-д ашиглаж байгаа инновац, шинэ технологи бүхий техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Үзсэн: 1522

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна