Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд боллоо.


Densmaa 2023-08-09 10:08

2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг эргүүлэн авчээ

      Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд боллоо. Тус улсын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн байна. Эдгээр олдвор дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа аж. Тухайн олдвор нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм. Цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна. Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа аж.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхэлж, Монгол Улс АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд анх удаа хүлээн авч байжээ. Түүнээс хойш 2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг эргүүлэн авчээ.

Үзсэн: 1494

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна