Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хяргас нуурын загасыг боловсруулах төсөл


Densmaa 2023-08-14 12:08

Түүхий загас боловсруулах төслийг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сансар өгөөж компани хамтран хэрэгжүүлж байна

      Японы ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл" хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Хяргас нуурын загасыг боловсруулж хоол үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингээх төсөл Увс аймагт ажилттай хэрэгжиж байна. Төслийн үр дүн явцын талаар иргэд олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийн үеэр загасан бүтээгдэхүүнээр хуушуур, котлет, зууш зэрэг олон нэр төрлийн амтат хоол хийн, иргэд болон аялагч, амрагчдыг дайлж Увс аймагт хэрэгжиж буй Загас боловсруулах төслийн үр дүн, явцыг танилцууллаа. Түүхий загас боловсруулах төслийг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сансар өгөөж компани хамтран хэрэгжүүлж байна.

Үзсэн: 1644

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна